Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг хүн амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэргэцээ эцэг эхийн санал чухал нөлөөтэй байдаг. Эцэг эх нь бэр хүргэнээ шинжихдээ удам судрын гарлыг хүргэн хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмжийг, ааль зан, мөс чанарыг, галбир царай тэгшийг, буян заяа арвинг ( ажил хөдөлмөрийг) ёс горим эрдэм номыг, нас сүүдэр жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгайч, худал хэлдэг, ажил төрөл ааш зан муутай, ялангуяа ужиг муу өвчинтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгосны үндсэн дээр хос хоёрын төдийгүй тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдарлыг ариун нандин байлгах гэсэн зүй ёсны шаардлага юм. Мөн овог дотроо юм уу? эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ. Монголчууд <<ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй >>-н учир хусавч үл арилах ясан төрөл, шавхавч үл ширгэх цусан төрлөө>> -өө мэдэхийг үр хүүхэддээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардалгын зэрэгцээ төрөл садан ах дүүсээ сайн мэдэж хүндэтгэх, дотносох, бие биендээ тэтгэн туслаж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм. Эцгийн талыг ясан төрөл эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх хойтох долоон үеийг үр хүүхэддээ сайн мэдээлж нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош: хүү-ач, гуч жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоо долоон үеэ мэддэг байх учиртай. Төрөл саднаа хэддэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхэддээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж чи тэр овогтны тийм үе байна гэх мэтээр хэддэх үе дээрээ явааг хэлэхээс гадна долоон үе мултанрсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв. Тухайлбал:
- Гарын бугалаг (хөлийн дунд) чөмөг <<нуган хүүгийн үе>>
- Гарын шуу (хөлийн шилбэ) чөмөг <<ач хүүгийн үе>>
- Гарын сарвуу (хөлийн тавхай нэгдэх холбоос) чөмөг <<жич хүүгийн үе>>
- Гарын сарвуу (хөлийн тавхай хоёрдох холбоос) чөмөг <<гучийн үе>>
- Гарын сарвууны (хөлийн тавхай) яс <<жичинцэрийн үе>>
- Гарын хуруу (хөлийн хурууны нэгдэх) ям <<гучинцарын үе>>
- Гарын хуруу (хөлийн хоёр дахь үе) яс <<жилийнхийн үе>>
- Гарын хуруу (хөлийн гурав дахь) буюу үзүүрийн яс<<талийх үе>> гэж нэр өгч тогтоолгон сургадаг бөгөөд үүнээс цаашхийг төрөл сунжран үе мултарсанд тооцдог ажээ. Цээжин биеэр өөрийгөө төлөөлүүлэн түүнээш гадагшуулан тоолсоор аминаас холдсон хурууны үзүүр хүрхэд жилийнхийн үе дуусч хар элгийн буюу хөндлөнгийн хүнд тооцогддог нь удам судар, садан төрлийн тогтолцоог амьдхүнтэй зүйрлэсэн сони санаа юм. Мөн нэмэж дурдхад эхийн талын удмыг Эх, эмэг эх, элэнц эх, хуланц эх, (эмэг өндөр эмэг гэх мэтээр гар хөлийн үе мөч энэ мэтчилэн төлөөлүүлж нэрлэж тоолж болно.